Дорнод аймгийн Халхгол сумын Ерөнхий боловсролын .... сургуулийн хими, физикийн багш А “Даалгавар хийгээгүй” гэх шалтгаанаар сурагчдаа зодож буй бичлэг цахимд цацагдсан. 

Тус ангийн гурван сурагчийг багш нь зодсон ба хүүхдүүд аав ээждээ хэлснээр сургуулийн захиргаанд мэдэгдсэн байна. Уг багшийг тус аймгийн цагдаагийн газарт шалгаж эхэлжээ.