ӨМӨЗО-ны Шилийн Гол аймгийн Эрээн боомтод Ковид19 халдварын дөрвөн тохиолдол бүртгэгдсэн тул хязгаарлалт тогтоосон талаар ГХЯ-наас өчигдөр мэдээлсэн. 

Гэхдээ одоогоор Эрээн- Замын-Үүд  боомтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа талаар мөн онцолсон юм. 

Тэгвэл өчигдөр буюу зургаадугаар сарын 2-ны үдээс өмнө Замын-Үүд боомт болон авто замаар ачаа, суудал, тусгай зориулалтын импортын 58 тээврийн хэрэгсэл нэвтрүүлсэн байна. Харин үдээс хойш орж ирэх байсан чингэлэг бүхий ачаануудыг хилээр гаргаагүй аж. 

Эрээн хотын Худалдааны товчооноос зургаадугаар сарын 3-ны өдөр Луут завины баярын өдөр тохиож байгаатай холбоотойгоор хил хааж, зургаадугаарсарын 4-нд хил нээх талаар мэдэгдэл ирүүлсэн талаар Замын-Үүд дэх Гаалийн газраас мэдээллээ.