“Universe best songs” тэмцээний анхны Гранприг авч байсан дуучин Цэлмүүн энэ тэмцээнээс хойш олны танил болсон билээ. Бусдаас өвөрмөц хоолойтой тэрээр хэд хэдэн шинэ дуу гарган кинонд ч тоглоод авсан.

Харин өнгөрсөн намар сүр дуулиантайгаар хуримласан билээ. Дуучин бүсгүйн нөхрийг Н.Алтанхайрхан гэдэг бөгөөд нэгэн өвөрмонголын  хүү гэж олны хэл аманд ихээр өртөжэ байсан. Ямартаа ч залуу хосууд энэ яриаг үл тоон хамтын амьдралдаа аз жаргалтай байдаг. Саяхан залуу хосууд бүл нэмэн хүүтэй болсон билээ. Олны танил болсондоо заримдаа харамсдаг гэж нэг бус удаа ярьж байсан Цэлмүүн эгэл жирийн амьдралыг илүүд үздэг. Түүнийгээ ч батлах мэт гэр бүлийн шинэ гишүүнийхээ зургийг олон нийтэд харамгүй ил гаргадаг.