"Орон сууцанд хамруулах дараалалд оруулж өгнө" гэсэн залилан эрчимжиж байгаа тул энэ нь худал болохыг Нийслэлийн орон сууцны корпорац /НОСК/ ХК-ийн зүгээс анхаарууллаа. 

Тодруулбал, цахим орчинд Нийслэлийн орон сууцны корпорац /НОСК/ ХК-ийн нэрийг ашиглан хуурамч хаяг, хуудаснаас иргэдийг орон сууцны төсөл хөтөлбөрт хамруулж өгөх талаар төөрөлдүүлсэн, худал мэдээлэл гарч байна.

Нийслэлийн орон сууцны корпорац ХК-аас хэрэгжүүлж буй орон сууцны төсөл хөтөлбөртэй холбоотой гэрээ болон холбогдох бусад асуудлыг зөвхөн төв оффис дээр хийнэ. Иймээс өөр бусад газар гэрээ, хэлцэл хийхэд иргэн та хохирогч болохыг анхааруулж байна.

Орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэд дээрх хууль бус үйлдлийн улмаас эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол хүлээх явдал гарч буй юм.

Иймд уг эрсдэлээс сэргийлэх зорилгоор иргэдэд албан ёсны сэрэмжлүүлэг хүргэж байна.

НОСК-ын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар албан ёсны мэдээ мэдээллийг та бүхэн дараах эх сурвалжаас хүлээн авна уу.

  1. Фэйсбүүк хуудас - Нийслэлийн орон сууцны корпорац
  2. Веб сайт - nosk.ub.gov.mn
  3. Холбогдох утас- 70006953