Элсэлтийн Ерөнхий Шалгалт(ЭЕШ)-ын оноог эхний байдлаар нэгтгэж, өмнөх онуудын үр дүнтэй харьцуулан танилцуулж байна. 

Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-ийн захирал Л.Ганбат "ЭЕШ-ыг зургаадугаар сарын 23-26-нд улсын хэмжээнд 49 байранд зохион байгууллаа. Шалгалт дууссаны дараахан тухайн байруудад дүнг гаргаж, тухайн өдөртөө нэгдсэн дүн оноог БҮТ-ийн сайтад оруулсан.

Өнөөдрөөс шалгуулагчид батламж хуудсаа авч, их, дээд сургуульд элсэх боломжтой болж байна" гэв.

Мөн тэрбээр ЭЕШ-ыг зохион байгуулахад хамтран ажилласан бүх байгууллагад талархсанаа илэрхийллээ.

БҮТ-ийн захирал Л.Ганбат "ЭЕШ-д энэ жил 36,253 шалгуулагч бүртгүүлснээс 2,872 нь шалгалтад оролцоогүй. Тэдний ихэнх нь өмнөх оны төгсөгчид байна. Нэгтгэж үзвэл ЭЕШ-ын ирц 92 хувьтай байв. Газар зүй, түүхийн хичээлд хамгийн бага ирцтэй байлаа" гэсэн юм.

Энэ жилийн ЭЕШ-ын ерөнхий дундаж оноо 501.09 байжээ.

ШУУД ҮЗЭХ: