Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 54 тохиолдол шинээр батлагджээ.

Илэрсэн халдварын

  • 33 нь Улаанбаатар хотод,
  • 21 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 928,862 болж нэмэгдэв.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 123 хүн эдгэрсэн бол одоогоор 703 хүн хяналтад байгаа гэж Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ.