Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэл хийлээ.Энэ үеэр "наадмын тасалбарыг шаглаж зарж байна" гэх асуудлаар тодруулга өгчээ. 

“Наадмын тасалбарын асуудлыг Цахим хөгжлийн яам, Нийслэлийн ЗДТГ-тай хамтран хариуцаж байгаа. Сошиалд “Наадмын тасалбарыг 400.000 төгрөгөөр борлуулж байна” гэсэн мэдээлэл явж байна. Үүнийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Нэг хүн 1-2 тасалбар авах сонголттой байсан. Борлуулалтыг Тагнуулын байгууллагаас хянасан" гэлээ.