Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 59 тохиолдол шинээр батлагджээ.

Илэрсэн тохиолдлуудын

  • 30 нь Улаанбаатар хотод,
  • 29 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 929,543 болж нэмэгдэв.

Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Дархан-Уулд гурав, Дорноговьд нэг, Орхонд найм, Ховдод тав, Өмнөговьд ес, Увсад гурав бүртгэгджээ.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 127 хүн эдгэрсэн бол одоогоор 744 хүн хяналтад байна.