Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101, Төв аймгийн 99, Зуунмод хотын 80, Манзушир хутагт Самбадондовын Цэрэндорж, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Да лам Гомбын Цэрэнчимэд нарын мэлмий гийсний 150 жилийн ойн баяр наадам 7 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд Зуунмод хотноо зохион байгуулагдана.

Баяр наадмын үеэр аймгийн иргэд, залуучуудад зориулсан “We Love Zuunmod" Үдшийн цэнгүүн 7 дугаар сарын 9-ний өдрийн 20:00 цагаас аймгийн цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах аж. Тус үдшийн цэнгүүнд МУСТА А.Шинэбаяр /УДЭТ-ын жүжигчин/, МУСТА Э.Дашням /Voice шоуны шилдэг оролцогч/, МУСТА Э.Дашчанрав /Voice шоуны шилдэг оролцогч/, МУСТА Э.Агиймаа, дуучин Батух, Дуучин В.Баттулга, Б.Дуулим, дуучин Г.Тэмүүжин /My Voice шоуны ялагч/, МУСТА П.Баярмагнай, “Эсэргэн” хамтлаг, “Гэгээ” хамтлаг /My Voice шоуны шилдэг оролцогч/, Мост хамтлаг, дуучин Э.Мөнгөнчимэг, дуучин Л.Нарангэрэл, дуучин Э.Ууганзаяа /Voice шоуны шилдэг оролцогч/, Ц.Мичидмаа /Дуучин, жүжигчин/ зэрэг уран бүтээлчид оролцоно.

Төв аймгийн иргэд, залуучууд та бүхнийг аймгийн баяр наадмын үдшийн “We Love Zuunmod” цэнгүүнд хүрэлцэн ирэхийг урьж байна.