Бусдаас их хэмжээний мөнгө, гадаад валют удаа дараагийн үйлдлээр залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан хэрэгт шалгагдаж байгаад оргон зугтсан этгээдийг эрэн сурвалжилж буй тухай өмнө мэдээлсэн. /20 сая төгрөгийн шагналтай./

Тэгвэл тус этгээдийг өчигдөр буюу энэ сарын 8-ны өдөр Ховд аймгийн нутаг дэвсгэрээс баривчилсан тухай ЦЕГ-аас мэдээллээ.