Ардын хувьсгалын 100,101 жилийн ой, Үндэсний их баяр наадам, “Үндэсний хувцасны өдөр”-ийг тохиолдуулан долоодугаар сарын 9-нд буюу өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд “Дээлтэй Монгол-2022” наадам болно.

Тус наадмаар монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлах юм.

Үндэсний хувцсаараа дамжуулан үр хойчдоо түүх, соёл, уламжлалаа өвлүүлэн үлдээх, нийслэл Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгох зорилготой юм. "Дээлтэй Монгол-2022" наадмын үеэр дараах үйл ажиллагаа болно.

Үүнд:

Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал,
Ардын урлагийн тоглолт- Мэргэжлийн урлагийн байгууллагуудын мэндчилгээ,
Үндэсний хувцасны загварын үзүүлбэр үзүүлнэ.

Уралдаан, тэмцээнээр:


- 21 аймгийн 330 сумдын шилдэг “Үндэсний хувцастай” оролцогч
- Шилдэг дээл урлаач
- Шилдэг бүжгийн уралдааны оролцогч
- Монгол үндэсний дээлтэй гадаадын шилдэг оролцогч /эрэгтэй, эмэгтэй/
- Хамгийн сайхан дээлтэй оролцогч /эрэгтэй, эмэгтэй/
- Хамгийн сайхан дээлтэй хүүхэд
- Сайн зохион байгуулалтай, идэвхтэй оролцсон дүүрэг, байгууллага шалгаруулна.

Мөн монгол зан заншлыг харуулсан гэр хотхон, үндэсний тоглоом, наадгай, дээл, хувцас урлаачдын үзэсгэлэн худалдаа

• Тойрон бүжиг
• Орчин үеийн хамтлаг дуучдын тоглолт
• Дээлтэй диско
• Бусад олон нийтийн үйл ажиллагаа,

Уран бичлэг, уран хайчилбарын үзэсгэлэнг дэлгэнэ.