Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 93 тохиолдол шинээр батлагджээ.

Илэрсэн тохиолдлуудын

  • 43 нь Улаанбаатар хотод,
  • 50 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 920,065 болж нэмэгдэв.

Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Баян-Өлгийд нэг, Говь-Алтайд нэг, Дорноговьд 11, Орхонд хоёр, Өмнөговьд 28, Сүхбаатарт нэг, Ховдод зургаан тохиолдол бүртгэгджээ.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 129 хүн эдгэрсэн бол одоогоор 776 хүн хяналтад байна.