Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын соёолон насны морины уралдаан өндөрлөлөө.

Уралдаанд түрүү магнайд Ховд аймгийн Мянгад сумын уяач Батсуурийн Энхбаярын халтар үрээ орлоо. Уяач Б.Энхбаяр "Тод манлай уяач Т.Батзориг гуайн унаган адуу. Уралдаж байгаагүй, битүү адуу юм. Энэ жил би соёолон, даага, сонгомол дээд, дунд насанд хүлгээ уралдуулна. Өнөөдөр соёолон насаар эхлүүлж, түрүүлгэлээ. Маш их баяртай байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Энэ насны хурдан морины уралдааны

  • Аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Галт сумын уяач Б.Отгонсэлэнгийн саарал үрээ
  • Айргийн гуравт Хөвсгөл аймгийн Галт сумын уяач Н.Нацагдоржийн хээр халзан 
  • Айргийн дөрөвт Баянхонгор аймгийн уяач, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн З.Жавхлангийн хүрэн үрээ
  • Айргийн тавт Архангай аймгийн Хотонт сумын уяач Д.Лхагвасүрэнгийн хул халзан үрээ орлоо.