Олон улсын математикийн 63 дугаар Олимпиад Норвеги улсын Осло хотноо долдугаар сарын 6-16-ны өдрүүдэд болж байна. Манай улсын баг онлайнаар оролцож хоёр мөнгө, гурван хүрэл медаль, нэг шагналт байр авч багийн дүнгээр 104 орноос 29 дүгээр байранд шалгарчээ. 

Түүнчлэн манай улсын сурагчид энэ удаагийн олимпиадад багийн онооны шинэ дээд амжилт тогтоосон байна.

Монголын багийн өмнөх дээд амжилт 1984 онд 146 оноо байсан бол энэ жил багаараа нийт 162 оноо авч 16 оноо ахиулжээ.