Баянгол дүүрэгт С.Амарсанаагийн гудамжны авто замын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд өнөөдөр зам хаах талаар нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ. 

Тодруулбал, "Макс Молл"-ын баруун талын уулзвараас Энэбишийн өргөн чөлөө буюу Ахуй үйлчилгээний уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг долдугаар сарын 30-ны өдрийн 00:00 цагаас наймдугаар сарын 1-ний өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж засвар, шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэнэ.

Иймд иргэд жолооч нарыг дээрх хугацаанд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг санууллаа.