БНХАУ-ын Эрээнд дахин хөл хорио тогтоосон байна. Тодруулбал, коронавирусний шинэ тохиолдол өчигдөр /2022.07.30/ бүртгэгдэж, өнөөдрөөс хоёр хоногийн хөл хорио тогтоожээ.

Хөл хорионы хугацаанд оршин суугчдаас коронавирусний шинжилгээ авах аж.  Харин Эрээний гаалийн агуулахад байгаа ачаа бараа чингэлэг тээврээр саадгүй нэвтэрч байгаа аж.