Өнгөрсөн хоногт 179 хүн коронавирусийн халдвар авсан нь PCR шинжилгээгээр батлагдаж, нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 961,171 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлуудын

  •  136 нь Улаанбаатар хотод
  • 43 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Харин тус хугацаанд 923 хүн эдгэрч, 13,787 хүн хяналтад байгаа талаар ЭМЯ-наас мэдээлэв.

Орон нутгийн хувьд:

  • Баянхонгорт - 4
  • Өмнөговь аймагт - 37
  • Сүхбаатар аймагт хоёр тохиолдол тус тус батлагджээ.