Цахим орчинд нийтлэгдсэн бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шалгалтын ажиллагааг хийж, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зуслангийн байшинд байсан 17 хүнээс иргэдээс биологийн дээж авч шалгахад мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэсэн тохиолдол илрээгүй.

Шалгалтын явцад 18 насанд хүрсэн 6, 16-17 насны 9 хүн байсныг ар гэр, асран хамгаалагч нарт хүлээлгэн өгч, 21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундааны зүйл худалдан борлуулсан иргэнийг Зөрчлийн тухай хуулинд зааснаар торгох арга хэмжээ авч шийдвэрлэсэн