Өнөөдөр /2022.08.15/ ЗТХЯ-ны холбогдох албан тушаалтнуудын өрөөнд нэгжлэг хийж эхэллээ гэх мэдээлэл байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Дарханы замын тендер шалгаруулалтын асуудалтай холбогдуулж, тухайн үед шийдвэр гаргахад оролцсон албан тушаалтнуудыг АТГ-аас шалгаж эхлээд байгаа юм.

АТГ-аас ЗТХЯ-ны байранд нэгжлэг хийж буй гэх мэдээллийг тодрууллаа. Ингэхэд тус яамны хэвлэлийн ажилтан "Одоогоор нэгжлэг хийсэн, АТГ-ын албан тушаалтнууд ирсэн зүйл алга, нам жим байна. Хэвлэлүүд гадаа ирээд байхаар нь гайхаж байна" гэсэн хариу өгөөд буй.