Боловсрол, Шинжлэх Ухааны Яам (БШУЯ)-наас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийв. 

Энэ үеэр БШУЯ болон МҮИС-ийн хооронд үүсээд буй маргааны талаар салбарын сайд Л.Энх-Амгалан "МҮИС-ийн нэртэй холбоотой асуудал бий. Энэ бол цэвэр оюуны хулгай гэдгийг албан ёсоор мэдэгдье. Энэ сургуулийн удирдлагууд надтай шүүхдэж байгаа. Эвлэрье гэдэг санал надад ирсэн. Би үүнтэй эвлэрэхгүй гэдгийг хатуу хэлье.

Түүнчлэн шүүх хурлын хугацаагаа дандаа хойшлуулж байгаа. Есдүгээр сарын 15-наас өмнө шүүх хурал зарлаж хуралдахгүй бол энэ асуудлыг удааж байгаа тухайн шүүгчийг олон нийтэд нэр устай нь зарлана.

Монгол Улсын Ардын их хурлын тогтоолоор олгосон МҮИС-ийн нэрийг хулгайгаар авсан асуудлыг зөвтгөсөн шүүгч байвал түүнийг ёс зүйн хороонд өгнө. Арай ч авлигад идэгдсэн, цөөнхийн эрх ашигт үйлчилсэн шүүх, шүүгч манай улсад байхгүй болов уу гэж итгэж байна" хэмээн хэлсэн юм.