Монголын Залуучуудын Холбоо 2014 оныг залуусаа “Нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаануудаа зохион байгуулж байгаа бөгөөд сар бүр зохион байгуулах ажлаа ил тод зарладаг юм. Өнгөрсөн сард Унадаг дугуйтай болзоо залуу гэр бүлийн аялал, унадаг дугуйн парад, орон нутгуудад “Спирт үү, спорт уу” аяны нээлт, “Бүтээн байгуулалт-2014” хөдөлмөрийн яармаг зэрэг томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулсан юм.

Тэгвэл 6-р сард зохион байгуулах томоохон ажлаа зарласан бөгөөд Спирт үү, спорт уу аяны нээлт, номоор нээе төсөл, автомашингүй өдөр 500 дугуйчны парад, “Ажилтай орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн “Сумын залуус”, “Ажлын гараа” төслийн хэрэгжилт, 40 нас доторх 40 залуугийн шалгаруулалт зэрэг томоохон ажлууд хийгдэх юм байна.                

Залуус энэ зуны амралтаа завгүй байж орлогоо нэмэгдүүлэх, хажуугаар нь спортоор хичээллэх, номоор өөрийгөө нээх гэх мэт олон ажилд оролцож зуныг зугаатай өнгөрөөх нь.