Оросын нэрт зохиолч.Красногоров В.С-ын "Дуулалт баатрын шунал тачаал" сонгодог мюзикл инээдмийн жүжгийг албан ёсны эрхтэйгээр монголын хөрсөндөө буулган "ЧИ НАДАД ХАЙРТАЙ" нэрээр үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болжээ.

Тодруулбал, “Чи надад хайртай" мюзикл инээдмийн жүжиг есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн МҮЭСТО-д өдөр бүр 19:00 цагаас тоглогдох юм.

Уг жүжигт продакшны залуус болох СТА Э.Тодгэрэл, СТА Х.Цасчихэр нараас гадна Төрийн Соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатар, СТА С.Батзориг / Ишчүү /, СТА Г.Отгонцэцэг, СТА Б.Одгэрэл, СТА Э.Нямханд, А.Оргил, Э.Төрбат, Б.Цогбаяр, Ц.Мөнх-Эрдэнэ, Э.Анужин нар тоглох аж.

Ерөнхий найруулагчаар Ц.Батнайрамдал, найруулагчаар Д.Дашдаваа, бүжгийн найруулагчаар Ш.Баасан нар ажиллаж байгаа бол хөгжмийн зохиолыг Б.Цогбаяр , Н.Лигдэн нар бичжээ. Тайзны зураачаар Л.Батбилэг ажиллаж байгаа бөгөөд уг уран бүтээлд нийт 50 гаруй уран бүтээлч оролцож байгаа ажээ.

Уг жүжиг нь цэвэр инээдмийн мюзикл жанрынх учраас эндээс та ямар ч стресс мэдрэхгүй гэсэн үг. Хайрын үнэ цэн, үнэнч хайр ямар байдгийг, үнэнч хайр сэтгэлийг мэдрэхийн тулд юуг даван туулах ёстой вэ гэдгийг энэхүү жүжгээс харж болно. 

“ҮНЭГҮЙ” гэхийн учир нь тайзны жүжиг хамгийн багадаа 60 мянган төгрөгөөс эхэлж 300 мянга хүрдэг билээ.

Харин урлаг бол олон нийтийг соён гэгээрүүлэх, бусдыг байлдан дагуулах зорилготой байдаг учраас хүн болгонд уран бүтээлээ хүргэхээр "Риакшн" продакшны жүжигчид болох Х.Цасчихэр, Э.Тодгэрэл нар энэ намрын хамгийн анхны тайзны уран бүтээл болох “ЧИ НАДАД ХАЙРТАЙ" мюзикл инээдмийн жүжгийн тасалбарын ашиг харахгүйгээр 15-30 мянган төгрөгөөр худалдаанд гаргаад байна.

Энэ талаар тэд хэлэхдээ, нийгэм, эдийн засгийн хүнд цаг үед “Риакшн” продакшн суудлын эрэмбэ зааж 50,80, 100 мянга vip суудал гэхийг хүссэнгүй. Бүх насны хүмүүст зориулж соён гэгээрүүлж, стресстэй нийгэмд бага ч гэсэн гэрэл асаах үүднээс ашиг харахгүйгээр бүх хүнд хүргэхийг зорьсон гэдгээ хэлж байв.

Тайзнаа авьяас чадвар нь ундарсан 12 уран бүтээлч жүжгийн дүрүүдийг амилуулна. Мюзикл уран бүтээлийг бүжигчидгүйгээр төсөөлөхийн аргагүй. Уг бүтээлд нийт 18 бүжигчин оролцож байгаа бөгөөд уран бүтээлчид үзэгчидтэйгээ уулзах өдрийг тэсэн ядан хүлээж байгаа нь дамжиггүй биз ээ.

Тасалбарыг: https://ticket.mn/event/1311/

Тасалбарын үнэ: 30.000т, 15.000т

Лавлах утас: 88079283