Нийслэл хотод есдүгээр сарын 25-н буюу энэ долоо хоногийн Ням гарагт автомашингүй өдөр болно. 

Иймд хотын төвийн хэсгийн автозамын хөдөлгөөнийг 07:00-18:00 цагт хаана. Уг өдрийн зохион байгуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг маргааш хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэх аж.

Автомашингүй өдрөөр аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэн худалдаа, урлаг соёлын арга хэмжээ болдог уламжлалтай.