Угаарын хийн хордлогын улмаас зургаан дүүргийн 74 иргэн эмнэлгийн тусламж авчээ
1 цагийн өмнө

Угаарын хийн хордлогын тандалтын 14 хоногийн тоон мэдээллийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс танилцууллаа.
Тодруулбал, есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 12-нийг хүртэлх өдөр НЭМҮТ-д бүртгэгдсэн тандалтын тоон мэдээллээр угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан 74 тохиолдол гарчээ.
Хордлого бүртгэгдсэн тохиолдлыг байршлаар нь авч үзвэл нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд бүртгэгджээ.
- Сонгинохайрхан дүүрэг 28
- Чингэлтэй дүүрэг 15
- Баянзүрх дүүрэг 15
- Хан-Уул дүүрэг 11
- Сүхбаатар дүүрэг дөрөв
- Налайх дүүрэг нэг
Иргэн та өөрийгөө болон гэр бүлээ угаарын хийн хордлогоос сэргийлж яндангаа авахгүй байх, өрхөө бүтээхгүй байхыг зөвлөж байна.







