Монгол Улсын дээд боловсролын салбарт “Шинэчлэл” хийж байгаа нэрээр БШУЯ-наас явуулж байгаа бодлого, стратеги тухайн салбарт олон жилийн хүч хөдөлмөрөө зориулж байгаа эрдэмтэн, багш ажилтан албан хаагчдын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байна.

Монголын боловсролын салбарын хөгжил дэвшил, шинэчлэл нь анх байгуулагдсан цагаас л хийгдэж ирсэн зүйл төдийгүй боловсролын салбарын уналтыг өдий зэрэгтэй авч үлдсэн тэдэнд Монголчууд бид талархах учиртай. Монгол Улсын хөгжилд асар их хувь нэмэр оруулсан МУИС-ийг арван жилийн боловсрол ч олигтой хөгжөөгүй, бичиг үсгээ мэддэг хүн ч ховор байсан, дайны хүнд үед ихээхэн сэтгэл, хүчин чармайлт гарган “Үндэсний дээд мэргэжилтэн бэлтгэх” зорилготой 1944 оны нэгдүгээр сарын 4 -ний 12нд байрны суурь тавих ёслол болж 1944 оны аравдугаар сарын 3-нд Их сургууль шинэ байрандаа нүүж ороод хичээллэж эхэлсэн түүхтэй.

Тэр үеэс МУИС-ийн байр суурь, биеэ даасан байдал, нэр төрийг өндөржүүлэх нь нийт Монголын ирээдүйн сургалт, хүмүүжлийн цаашдын ажилд сайнаар нөлөөлнө гэж Монголын үе үеийн удирдагчид үзэж тэрхүү бодлогыг алдагдуулалгүй баримталсаар ирсэн. “Шинэчлэл” нэрийн дор явагдаж байгаа бүтцийн өөрчлөлт нь тодорхой стратеги, түүнийг хэрэгжүүлэхэд баримтлах үзэл баримтлал, үйл ажиллагааны төлөвлөгөө нь хангалттай хийгдээгүй нь тодорхой болж ирлээ. Бүтцийн өөрчлөлттэй холбоотой мэдээ, мэдээлэл өнөөг хүртэл сургуулийн багш, ажилтан, ажилчдад тодорхойгүй байгаа нь өнөөдрийн байдлаар эрх мэдэл бүхий хэдхэн хүмүүсийн дур зоргоор хийгдсэн ажил явагдаж байгааг харуулж байгаа юм.

Их дээд сургуулийн бүтцийн өөрчлөлт оюутан, эрдэмтэн багш, ажилтан албан хаагчдын эрх ашгийг хамгийн эхэнд хөндөж байгаа бол улс орны оюунлаг сэхээтэны дархлааг үгүй хийх томоохон аюулыг дагуулж яваа гэдгийг анхааралдаа аваасай. МУИС-д эдийн засагч бэлтгэх шаардлагагүй болсон гэж үү? МУИС-ийн анхны хичээлийн жилүүдийн туршлага дээр тулгуурлаж 1947 ондоо багтаж эдийн засагчийн мэргэжлээр анхны элсэлтээ авч улмаар бусад улсын мэдлийн дээд сургуулиуд төрөн гарсан юм. МУИС-ын эдийн засгийн сургууль улсдаа толгой цохидог гэдгийг хэн хүнгүй мэднэ. Түүнчлэн Олон Улсын хэмжээнд ганцхан МУИС-ын эдийн засгийн сургууль хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Одоогийн байдлаар сургуульд элсэн орох хүүхдийн батлагдсан хяналтын тоо Эдийн засгийн сургууль дээр 25 байгаа нь тус сургуулийн уламжлалд байгаагүй хамгийн доод тоо болоод байгаа нь анхаарал татаж эхэллээ. Жил бүр эдийн засагч, статистик, хүн ам зүйн цогц мэргэжилтэнг улсынхаа хэмжээнд судалгаан дээр үндэслэн 40 хөтөлбөрийн дагуу эрдэмтэн багш нарынхаа ажлын ачаалалд тохируулан 120-130 оюутан элсүүлдэг байсан нь ийнхүү хумигджээ. Хамгийн хачирхалтай нь энэхүү байдлыг яамныхан тайлбарлахдаа маруухан үндэслэл муутай бүдэг тайлбарыг хийж байгаа нь Монголын ууган сургуулийг үйл ажиллагааг санаатайгаар хаан боогдуулж хувийн хэвшлийн сургуулиудад жил бүр 20-25 оюутан элсүүлдэг байсан эдийн засагч мэргэжилтэний тоог огцом 120-130 гэж нэмсэнээр харж болно. Сургуулийн дотоод журмын дагуу 2014 оны 2 сарын 15-ны дотор элсэлтын журам гарах ёстой. Их дээд сургуульд элсэгчдийн шалгалт 6 сарын 15 нд эхлэнэ.

Энэ хооронд түр журам үйлчилж байгаа. Элсэгчдийн шалгалт эхлэхээс өмнө сургуульд элсэгчийн тоо журмын хамт гардаг байтал энэхүү дүрэм үйлчилсэнгүй. Үүнийг хуулийн дагуу гэж хэлэх үү? Салбарын сайдын тушаал гараад долоо хоног өнгөрөхөд сургалтын албанд элсэлтын журам очоогүй байсан гээд алдаатай ажлын хариуцлагагүй байдал газар авсан боловсролын яамны нэр бүхий албан тушаалтнууд ажлаа, салбараа хэр мэддэг нь анзаарагдана. МУИС-д эдийн засгийн сургууль нь анх байгуулагдсан цагаасаа Монгол Улсын нэр нөлөө бүхий хамгийн том эдийн засагчдыг төрүүлсэн байдаг. Эдийн засагч гэдгийг зөвхөн менежер, нягтлан гэдгээр ойлгох нь хол эндүүрэл болно. Өнөөг хүртэл тус сургуулийн ЕЭШ-д бэлтгэж шалгалт өгч байгаа хүүхдүүд улсад хамгийн өндөр оноо болох 800 оноог авч чадаж гэмээ нь тус сургуульд суралцах эрхийг авдаг хатуухан боорцог гэдгийг үе үеийн төгсөгчид андахгүй ээ. Эдийн засагчдаа макро, микро түвшинд чанартай бэлтгэж гаргаж байгаа нь “Боловсролын үндэслэгээний төв”-ийн хяналтын тоог үндэслэн элсэгчдийнхээ тоог гаргаснаар “Хөдөлмөрийн яам”-аас гаргасан Хөдөлмөрийн зах зээл дээрх ажил эрхлэлтийн тоогоор МУИС-д эдийн засгийн сургуулийг төгссөн нийт төгсөгчийн 93,5 хувь нь ажлын байртай болдог гэсэн судалгаанаас харж болно. Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн өнгөрсөн 15 жилд сургуулийн бүтэц, зохион байгуулалт, сургалтын агуулга, хэлбэр эрс шинэчлэгдэн, 1991 оноос Эдийн засгийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн, 1996 онд Эдийн засгийн сургууль хэлбэрээр зохион байгуулагдсан байна.

Улмаар менежмент, маркетинг, олон улсын худалдаа, мэдээлэл зүй, хүн ам зүй, татвар, даатгал, эдийн засгийн онол, олон улсын эдийн засаг зэрэг шинэ шинэ мэргэжлээр сургалт явуулах болсон зэргээс харвал шинэчлэлийг одоогийн удирдлагууд эхлүүлээгүй гэдгийг батална.

1990 оны “Ардчилал”-ын бужигнаан дунд нийгэм хэрхэн хямарч төрийн байгууллагын нарийн мэргэшсэн албан хаагчид олноор ажлаас гарч хувийн хэвшилд шилжиж байсан тэр цагт Монголын боловсролын салбарт МУИС-ийн эрдэмтэн багш, ажилтанууд оюуны тулгын голомтоо унтраагүй авч ирсэн гэдгийг ахин сануулъя !!! Бид америк, барууны боловсролыг шууд хуулбарлах хэрэгтэй юу??? Сүүлийн 20 гаруй жилийн турш бид барууны болон Америкийн боловсролын системийг ихэд ярьж даган дуурайхыг хичээж байна. Бид өөрсдийн гэсэн үүх түүхтэй, өөрийн гэсэн онцлогтой ард түмэн. Америкийн хэт хялбарчилсан, өндөр төлбөртэй неолиберал боловсрол нь өдгөө дэлхийн түвшинд гологддог гэдгийг нийт масс ойлгож мэдэхгүй байсаар л байна. Америкийн бага дунд дээд боловсролын сургалтын чанар, түвшин жилээс жилд улам доошоо унасаар байгаа нь бодит байдал. Өнөөөдөр Америкд 100 мянган гудамжны цэвэрлэгч, 317 мянган кафе рестораны зөөгчид дээд боловсролын дипломтой хүмүүс бий гэсэн судалгаа байдаг. Хүйтэн дайны үеэс эхлэн Америк тэргүүтэй барууны өндөр хөгжилтэй орнуудын томоохон КОРПОРАЦУУД-ын боловсруулж ирсэн “Неолиберал” улс төр эдийн засгийн бодлогын сүүдэр хэдий болтол үргэлжилэх вэ? /“Неолиберал” бодлогыг зохиосон дэлхийн баян КОРПОРАЦУУД-ын зорилго мэдлэг дулимаг бүхэл бүтэн хэрэглэгчийн армийг бий болгох. Ингэснээр тэдэнд зориулсан элдэв бараа бүтээгдэхүүний сурталчилгааг хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслэлээр тасралтгүй явуулж сурталчилгаанд автсан хүн сүргийн арми эцэс төгсгөлгүй үргэлжлэх ахуйн шуналд донтуулан үргэлжлэх өр зээлийг би болгосноор тэднийг өрийн боолчлолд барьж байх юм. Тэгвэл эсрэгээрээ хүмүүс жинхэнэ ёсоор өндөр мэдлэг боловсролтой, дотоод ёс суртахуунтай хувийн соёлтой болчих юм бол тэд маркетинг, реклам гэгч түрэмгий ятгалганд нь ховсдуулж байнга шинэ шинэ эд барааг зогсоо зайгүй зээлээр худалдан авахгүй, харин улам өндөр мэдлэг боловсрол уу, жинхэнэ ёс суртахуунт соёл иргэншил рүү, зөвхөн материалаг хэрэглээгээ хангахын төлөө бус амьдарч Хүний дотоод оюунт сэтгэлийн ёс суртахууны хэрэгцээгээ хангахын төлөө тэмүүлнэ гэдгийг сайтар мэддэг/ ШУШшшш ШУ-ны үндэслэлтэй боловсролын системийг энгийн үгээр тайлбарлах нь толгой эргүүлэх арга уу!!! КРЕАЦИОНИЗМЫН буюу “бүтээгч” гэсэн латин үгээс гаралтай янз бүрийн сургааль номлолын ерөнхий нэр юм. Энэхүү үзэгдэл шинжлэх ухаан хийгээд түүний тулгуур зарчимуудыг үгүйсгэдэг, түүний орыг эзлэхийг оролддог, тэгсэн атлаа шинжлэх ухааны нэр томъёог зээлдэж, оронд нь далд, нууц, шашинлаг үзлийг номлодог үзэгдэл Монголд газар аваад удлаа. Үүний нэг жишээ боловсролын салбарт байгаа нь Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр өнөөг хүртэл хэрэгжүүлж ирсэн сургалтын хөтөлбөрийг энгийн хүмүүсийн хоорондын харилцаа байдлаар тайлбарлаж байгаагаас харж болно. Соёлт хүн төрлөхтөн ШУ-наас татгалзах нь христийн шашин өрнөдийн нийгэмд эрх мэдэл нь өндөр байх үедээ шашны ягшмал үзэл баримтлалаасаа шалтгаалан хүн төрлөхтөний түүхэн хөгжилд хэрэг болох ШУ-ны нээлтүүд болох цэвэр оюун ухааны бүтээлд дайсагнан хандаж байсан тэр цаг үе руу ухарч байгаатай агаар нэгэн болж байна.

Дэлхийн түүхэнд шашны элдэв гаж урсгал, буруу номлолоор олныг төөрөгдүүлсэн тохиолдол бишгүй байв. Өнгөрсөн зууны сүүл хагаст л гэхэд АНУ-ын Калифорни мужид Мэнсоний гэр бүл гээч хөдөлгөөнийг байгуулсан Чарльз Мэнсон ад зэтгэрийн хорлол хүртэгсдийг гэсгээхийг дагалдагсдадаа тушааж, долоон хүний аминд хүрсэн бол Ард түмний сүм гээчийг үндэслэсэн Америкийн иргэн Жим Жонс Гайана улсад өөрийн нэрээр Жонстаун хэмээх хот байгуулж, тэнд цугтаа амьдарч байсан 900 гаруй итгэгч нь 1978 онд бүгд амиа егүүтгэж байв. Харин шинэ зуун гарсан ч шинэ хэмээгдэх шашны урсгалуудаас хүчтэй ихээхэн сэжигтэй нь Мүүний шашин.

Хэчнээн дагалдагчтай нь тодорхойгүй ч дэлхийн хэмжээнд хоёр сая орчим хүн энэ урсгалыг шүтдэг гэсэн мэдээ бий. Зарим улсад хориотой урсгал гэгдэж, заримд нь үл тоогддог Мүүний шашин 2008 онд мүүнийхэн Улаанбаатар хотод Дэлхийн энхийн их наадам зохион байгуулсны дараа энэ шашны урсгал болон үндэслэгч Сан Мён Мүүний гэгчийн талаар бид хангалттай ихийг дуулсан. Түүний Монгол дахь салбарын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эмэгтэй эдүгээ БШУЯ-ны газрын дарга Б.Насанбаяр. Түүний яам хүсч байгаа хэмээн нэрийдэж хийж буй Монголын бага, дунд, дээд шатны боловсролын шинэчлэл гэгдэх өөрчлөлтүүд нь ирээдүйн Монголын суурь боловсролын тогтолцоонд хохиролтой үйлдэл гэдгийг олон нийт эсэргүүцэж байгааг эс мэдсэн, тоомжиргүй зан гаргаж байгааг юу гэж ойлгох вэ? 1974 онд Америкийн ерөнхийлөгч асан Р.Никсоныг Уотэргэйтийн гэх дуулиантай хэрэгт хутгалдахад Сан Мён Мүүн сүмийнхээ гишүүдээр гурав хоног мацаг бариулж, түүний төлөө залбирал үйлдүүлсэнд хариу талархал нь 1976 онд News World Communications хэмээх олон улсын медиа группийн эзэн болоход нь их, бага хэмжээгээр нөлөөлсөн нь гэдэг. Тус групп өдгөө “Вашингтон таймс” болон БНСУ, Япон, Өмнөд Америкийн хэд хэдэн сониныг эрхлэн гаргадаг. News World Communications Мүүнийх болсноос хойш жилийн дараа АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн хорооны Олон улсын байгууллагуудыг хариуцдаг дэд хорооноос БНСУ-ын Тагнуулын алба Эв нэгдлийн сүмийн гишүүдээр дамжуулан Америкт нөлөөллөө тогтоож, Конгресст тус сүмийн зарим нөлөө бүхий хүнийг сайн дурын ажилтны хувиар шургуулсан талаар мэдээлж байжээ. 1980 онд Мүүнийхэн Коммунизмтай тэмцэх олон улсын боловсролын байгууллагыг Нью-Йорк хотод байгуулсан байна. Тус байгууллага 1980-аад оны дунд үед гэхэд 20 гаруй улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байв. 1984 онд Эв нэгдлийн сүм ээлжит нэгэн томоохон байгууллагаа байгуулсан нь Вашингтонд төвтэй Олон нийтийн бодлогын хүрээлэн юм. Тус байгууллага Стэнфордын болон Чикагогийн их сургуулийн судалгаа, семинаруудыг өнөө ч хариуцдаг гэдэг. Мөн онд Виржинияд байгуулагдсан Шашны эрх чөлөөний төлөөх олон улсын эвсэл гээч нь олон орны шашны бодлогод хүртэл нөлөөлсөн гэгддэг. Хэрэв энэ бүгдээс харвал Монголын боловсролын тогтолцоог уруудуулах ажиллагаа нэгэнт эхэлчихсэн жирийж явна. Дайны хүнд жилүүдэд өөрсдийн бүхий л бололцоог дайчлан бий болгосон Үндэсний Их Сургуулиа бид удирдах албаны туршлагагүй зарим нэг нь багшлах дадалгүй албан тушаалын сүлжээнд орчихсон нөхдөөр бусниулах уу! Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын Гавъяат зүтгэлтэн, нэрт соён гэгээрүүлэгч Лодонгийн Түдэв гуай МУИС-ийг байгуулахад Ю.Цэдэнбалын гүйцэтгэсэн үүргийг тодорхойлж: “Москвагийн их сургуулийг орос хөвгүүн Михаил Ломоносов үүсгэн байгуулсан нь зөвхөн Орос орноор хязгаарлагдахгүй дэлхийн хэмжээний эрдэм оюуны голомт болтлоо хөгжин дэвжсэнтэй харьцуулахуйц чухал ач холбогдолтой санаачлагыг малчны хөвгүүн Цэдэнбал дэвшүүлэн хэрэгжүүлсэн гэж үзэх учир холбогдолтойн хувьд шинэ Монголын түүхнээ ч, Ази тивийн улс орнуудын соёл иргэншлийн шинэхэн үеийн дэвшил хөгжилд ч тэмдэглэлтэй үйл явдал мөн болой.

Ugluu-logo1