Бадам лянхуа усан мандалд гандашгүй яа хөө
Бахтай чи минь ухаан бодлоос гарашгүй яа хөө
Бадрал гэрлээр гоолиг чи минь наддаа
Баяр цэнгэл бүхнийг авчрах гайхмаараа хөө
... гэх уран тансаг, утга яруу төгөлдөр шүлэгтэй энэхүү гайхамшигтай бүтээл олон жилийн дараа цоо шинэ өнгө төрх, шинэчлэн найруулсан хувилбараар  монгол түмэнд хүрэх гэж байна.

Учрыг тодотговоос, урлагийн ертөнцөд уран бүтээлдээ сэтгэл зүрхээ тултал зориулж, уран тансаг шаглаж дуулдгаараа хэдийнэ мянга мянган фэнүүдэдээ танигдсан МУСТА, Алтангадас одонт дуучин Товуухоролын Дэлгэрмөрөн уран бүтээлийн анд, баргил хоолой Отгойн Баянмөнхтэй хамтран хуучны дуунуудыг сэргээн дуулах “Найрсан дуулъя” хүндэтгэлийн тоглолтын товоо уншигч танд дуулгаад байгаа билээ. Есдүгээр сарын 27-ны өдөр "Улаанбаатар палас"-ыг бүтэн өдөржин доргиох хоёр уран бүтээлчийн тоглолт зүгээр ч нэг уран бүтээлийн цэнгүүн биш байх болно гэдгийг ч дуучин маань онцолсон байна билээ.

Тэрбээр, “Баргил хоолойт найзтайгаа хамтраад үзэгч, сонсогч та бүхний сэтгэлд хоногшсон гайхалтай домогт дуунуудыг гитарчин Өөжгий ахаараа тоглуулан дуулна. Мөн өөрсдийн шилдэг дуунуудаа хамтран дуулдаг хайртай дуучдаа дуудаад найрсан дуулах гэж байна. Эртхэн гоё суудлаа авч, ээж аавыгаа баярлуулаарай. Миний уран бүтээлийн анд хажууд нь суухад хүнгэнээд л. Дээгийд нь нэг бодол бий. Тэр тоглолт зүгээр ч нэг уран бүтээлийн чуулган биш шүү. Бүр хүндэтгэлийн концерт гэж бодоорой. Миний, бидний зохион байгуулсан тоглолт чансаатай байдаг даа” хэмээжээ.

Тэгвэл “Гайхмаараа”, “Туулын урсгал шөнөдөө сайхан”, “Сэвтээ нь үгүй сэтгэл” зэрэг хуучны гайхалтай дуунуудыг амьд хөгжим тэр дундаа цахилгаан гитартай цоо шинэ өнгө төрхөөр хүлээн авахыг хүсэж, хайртай уран бүтээлчдийнхээ тоглолтыг хоног тоолон хүлээн догдолж буй уншигч та тасалбараа заавал өөрөө очиж авах шаардлагагүй юм байна шүү. Автозамын түгжрэл, ажлын завгүй байдлыг тань уран бүтээлчид маань маш сайн ойлгож, мэдэрч буй учраас худалдан авахыг хүссэн хүн бүхэнд тасалбараа олон хувилбараар борлуулахаар зохион байгуулжээ.

Тоглолтын тасалбар хэрхэн худалдан авах вэ

-ticket.mn сайтаар захиалан гэртээ хүргүүлэн авах боломжтой. Уншигч та доорх линкээр нэвтэрч, цагаа болон тасалбараа үнийн сонголттой худалдан авч, гэртээ хүргүүлээрэй https://ticket.mn/event/1316/

-Интернэтээр орох боломжгүй бол гар утаснаасаа 1900-1800 1900-1950 дугаарын лавлахуудад утасдан гэртээ хүргүүлэн авч болно.

-Мөн Улаанбаатар паласт ойрхон гэртээ бол билетийн кассаас орон худалдан авах боломжтой юм. Та тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 75754141, 95594141, 94994141 дугаараас мөн лавлаарай.