Гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад цаг алдалгүй мэдэгдэх үүрэг иргэнд бий. Хууль зүйн болон Сангийн сайдын хамтарсан "Иргэд, байгууллагаас төлбөртэй мэдээлэл авахад баримтлах үнэлгээний жишиг" тушаал байдаг. Иймд иргэд зам тээврийн ослын болон доорх гэмт хэргүүдийн талаар үнэн бодит мэдээллийг 88106295, 99091581 дугаарт мэдээлэх боломжтой хэмээн Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.

Гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгаа, завдсан эсвэл үйлдсэн тухай мэдээллийг 50,000-аас хоёр сая төгрөг.

12 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан илрээгүй хүнд гэмт хэргийн болон үндэстэн дамнасан зохион байгуулалттай, террор үйлдэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, хүн худалдаалах гэмт хэргийн мэдээллийг иргэн, байгууллагаас таван сая төгрөгөөр авдаг.

Эрэн сурвалжлагдаж буй түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйл, бусад эд зүйлсийн тухай мэдээллийг хоёр сая төгрөгөөр авахаар тушаал баталсан.