Сангийн сайд Б.Жавхлан: Бидний хамгийн эмзэг асуудал бол төлбөрийн тэнцлийн богино хугацааны шокноос улбаатай Монгол Улсын валютын нөөцийн богино хугацааны хомсдол. Үүний богино хугацаанд засах төсөв, мөнгөний бодлогуудыг авч хэрэгжүүлнэ. Хэрэв бид төлбөрийн тэнцлээ сайжруулах арга хэмжээнүүдийг авахгүй бол ирэх жил төлбөрийн тэнцлийн шок улам гүнзгийрч маш хүнд байдал үүснэ. Тийм учраас ирэх оны төсөв маш зоригтой алхам хийсэн төсөв байна.

ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ХУУЛЬ: Тус хууль тавдугаар сард батлагдсан. Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд төсвөө батлах анхны жил нь 2023 он. Төрийн хэмнэлтийн хууль батлагдсанаас хойш энэ жилийн төсвөө 198 тэрбум төгрөгийн хэмнэлт хийх боломж бүрдсэн. Тэгвэл 2023 оны төсвөөс 1 их наяд төгрөгийн төрийн хэмнэлт хийх боломж хуулиар бүрдэж байна.

Өндөр орлоготой нь татварын ачааллыг үүрдэг бодлого барина! Тухайлбал 10 сая хүртэлх төгрөгийн орлоготой иргэд 10 хувь хэвээрээ. 10-15 сая төгрөгийн орлоготой иргэд 15 хувь, 15-аас дээш хувийн орлоготой нь 20 хувийн орлогын татвар ногдуулж шаталсан татварын бодлого хэрэгжүүлнэ. Шаталсан татварт нийт хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 1 хүрэхгүй хувь хамрагдана. Манай улсын нийт хөдөлмөр эрхлэгчдээс 1.3 мянган нь 10 саяас дээш цалинтай.