Өнөөдөр олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр.

БШУЯ 2022 оны ёс зүйн жил болгосонтой холбогдуулан эл өдрийг "Охидын" гэх тусгайлсан үзлэгийг боловсролын орчинд зохион байгуулах ёсгүйг зарлаж байна.

Энэ агуулгын хүрээнд өсвөр насны охид, хөвгүүд эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан, өөрөө хүссэн үедээ сайн дураараа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, анхан шатны тусламж үйлчилгээ авдаг байх ээлтэй орчныг бүрдүүлэн ажиллахаа мэдэгдлээ.