2022 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 20-23-ныг дуустал явагдана, зарлан дуудах мэдэгдлийг илгээсэн хэмээн нийслэлийн Цэргийн штабаас мэдээллээ.

Нийслэлийн есөн дүүрэгт цэрэг татлага дараах байруудад зохион байгуулагдана.

  1. Баянгол дүүрэгт 96 дугаар сургууль
  2. Баянзүрх дүүрэгт 14 дүгээр сургууль
  3. Сүхбаатар дүүрэгт 31 дүгээр сургууль
  4. Сонгинохайрхан дүүрэгт 83 дугаар сургууль
  5. Хан-Уул дүүрэгт 34 дүгээр сургууль
  6. Чингэлтэй дүүрэгт 5 дугаар сургуульд
  7. Налайх дүүрэгт МСҮТ-ийн байранд
  8. Багануур дүүрэгт "Гүн галуутай" цогцолбор сургууль
  9. Багахангай дүүрэгт "Хангай" цогцолбор сургуулийн байранд цэрэг татлага явагдах юм байна.

Цэргийн албанд татагдагч нь иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, их, дээд сургууль төгссөн диплом зэрэг бичиг баримтыг авчирч, тогтоосон хугацаанд цэрэг татлагын байранд ирэх үүрэгтэйг албаныхан хэллээ.