Ёслолд Монгол Улсад суугаа Элчин сайд нар, төр нийгмийн нэрт зүтгэлтнүүд, урлаг, соёлын алдартнууд хүрэлцэн иржээ.

"Чингис хаан" хаад, язгууртны музей аравдугаар сарын 12-ноос иргэдэд нээлттэй ба музейг үзэхэд нэг хүн 8-9 цагийг зарцуулна. Тасалбарын хувьд нэг хүн 30,000 төгрөг байна. Харин оюутан 25,000, гэр бүл 20,000 төгрөг байх аж. Хуулийн дагуу 0-16 насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настанд үнэгүй байх юм.

Нээлтийн үеэр "Чингис хаан" музейн захирал С.Чулуун "Ази тивдээ эхний 10-т багтах хэмжээтэй, нүүдлийн соёл иргэншлийн цогц түүхийг харуулж чадах музей хэмээх шинжлэх ухааны ордонтой болж байна" гэлээ.