Өнөөдөр буюу намрын дунд сарын шинийн 17-ны өдөр Улаанбаатар хотын Гэрлэх ёслолын ордонд 30 орчим хос гэрлэлтээ батлуулж байна.

Монголчуудын гэрлэлтийн дундаж наслалт 25-29 насны хооронд байна. 2021 онд гэрлэлтийн тоо 16.1 мянга болж 2018 оноос 23.3 хувиар, гэр бүлээ цуцлуулсан тоо 2021 онд 3,391 болж, 2018 оноос 19.3 хувиар тус тус буурчээ. 

Гэр бүл цуцлалтын тоогоор нийслэл хот бусад аймаг бүсээс тэргүүлж байна. Улсын хэмжээнд 2020 онд 16,118, 2018 онд 21,020 хүн гэрлэлтээ батлуулсан болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.