Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийтийн тээврийн үйлчилгээний нөхцөл байдалтай танилцах үеэрээ "Иргэд автобусанд суухаас ичдэг биш, харин суух сэдэл, сонголт, тав тухыг нь бид бүрдүүлж өгөх ёстой" хэмээн хэлсэн. 

Гэвч иргэд ичсэндээ биш, бусад олон хүчин зүйлээс шалтгаалан автобусаар зорчдоггүй болох нь санал асуулгаас харагдлаа. 

  • Нийтийн тээврийн нийтлэг асуудлуудыг агуулсан долоон асуулт бүхий санал асуулга явуулахад 6,167 хүн оролцсоноос 70% нь "Хүрэлцээ муу, хүлээлгэдэг, ирсэн автобусанд багтаж орж чаддаггүй" хэмээн хариулжээ. 
  • 22% нь "Цэвэрлэгээ муу, хүйтэн, утаатай зэрэг тав тухайн шалтгаанаар", 2% нь "Амьдардаг орчинд автобусны зогсоол, маршрут хэт хол, огт байдаггүй" гэсэн байна. 
  • Харин "Нийтийн тээврээр үйлчлүүлэхээс ичдэг, нэр хүндээ боддог" гэж 0.8% буюу 50 орчим хүн хариулжээ.