Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Нэр бүхий хүнсний дэлгүүрт согтуу хүн орж ирээд хутга гаргаж ирж айлган сүрдүүлж бараа дээрэмдсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулахад 20 настай эмэгтэй “А”-г дэлгүүрт ажиллаж байхад 38 настай эрэгтэй “М” гэгч нь согтуурсан үедээ хутга барьж айлган, сүрдүүлж архи согтууруулах ундааны зүйл дээрэмдсэнийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иргэд та бүхэн өөрийн өмчийн эд зүйлсээ сонор сэрэмжтэй авч явах, мөн албан байгууллага, аж ахуйн нэгждээ хяналтын камер, дохиоллын систем байршуулж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлээрэй.