“Номин холдинг” группийн ТУЗ-ийн дарга Ш.Баярсайханы өмгөөлөгч н.Батсүх АТГ-ын гадаа мэдээлэл хийлээ.

Энэ үеэрээ тэрээр: " Миний үйлчлүүлэгч нэр бүхий этгээдэд 20 тэрбум төгрөгөө залилуулсан хэргийг шалгаж буй хуулийн байгуулагынхантай холбоотой гомдлыг АТГ-т гаргаж байна.

 

Ш.Баярсайхан 2016 онд "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатад залилуулсан.

 

Ингээд анхан шатны шүүхээр хэрэг шийдвэрлэгдэж, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хорих ял оноосон. Үүний дараа дээд шатны шүүхүүдээр хэрэг хянагдсан. Ингэхдээ хэрэг үйлдсэн эсэх тухай биш зөвхөн Ш.Баярсайхан гэдэг хүний мөнгийг хэрхэн зарцуулсан бэ? гэдэг асуудлыг шалгаачээ гэж хэргийг прокурорт буцаасан. Гэтэл үүнээс хойш энэ хэрэг дахиж шүүх рүү шилжээгүй, хэрэг удааширсан, үндсэндээ замхарсан. Тэр бүү хэл мөрдөгчийн зүгээс хэргийг хаах саналыг удаа дараа гаргасан.

 

Б.Эрдэнэбат нь өмгөөлөгчөөрөө Нийслэлийн прокурорын газарт олон жил удирдах ажил хийсэн хүнийг авсан. Магадгүй өмгөөлөгч нь авилга зуучилж буй юм биш биз дээ гэж үзэн энэ гомдлыг гаргаж байна. Б.Эрдэнэбатын нэр Хөгжлийн банкны асуудалд бас холбогддог. Хөгжлийн банкнаас олон тэрбумын зээл авсанаа төлөөгүй. Үүнээсээ нэг ч төгрөгийг төлөөгүй байна " гэв.

 

М.Чой