УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, түүний туслах Г.Аюулгүй нарыг Хөгжлийн Банктай холбоотой зээл тойрсон асуудлаар шалгаж, 2022 оны аравдугаар сарын 10-наас эхлэн 30 хоног цагдан хориод байгаа. Уг хугацаа дуусаж байна.

Шүүхээс Ж.Батзандан, Г.Аюулгүй нарт авсан цагдан хорих арга хэмжээг дахин 30 хоногоор сунгажээ.

Нийслэлийн Прокурорын газраас шүүхэд цагдан хориог сунгах саналаа ирүүлсэн байна.