Нийгэмд баатарлаг сайн үйлсээрээ танигдсан ерөнхий боловсролын "Тэмүүжин Өрлөг" сургуулийн 12а ангийн сурагч Г.Хангал бусдын алтан амийг аварчээ.

Тодруулбал, арваннэгдүгээр сарын 10-ны өдөр 18:00 цагийн орчимд БЗД-ийн нутаг дэвсгэр Ботаникийн эцсийн автобусны буудал дээр автобус хүлээгээд зогсож байхдаа таталт өгч бие нь муудсан 40 орчим насны эрэгтэйд цаг алдалгүй анхны тусламж үзүүлж, алтан амийг аварч, яаралтай эмнэлэгт хүргэсэн байна. Сурагч хүүгийн баатарлаг үйлсэд тухайн иргэн илаарьшсаныхаа дараа баярласнаа илэрхийлж, талархал дэвшүүлсэн гэжээ.