Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу "Монгол бахархлын өдөр" бүх нийтийн амралтын өдөр.

Иймд дугаарын хязгаарлалт тухайн өдөр үйлчлэхгүй болохыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдэгдлээ. 

"Монгол бахархлын өдөр"-өөр  Монгол Улсын Төрийн далбааг мандуулж, Төрийн тугийг цэнгүүлнэ. Мөн Эзэн Богд Чингис хаан мэндэлсний 860 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдах юм байна.

Түүнчлэн Чингис хаан музейд "Мөнх тэнгэрийн бичиг-2022" монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн нээгдэнэ.