Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийн дагуу Баяжуулах үйлдвэрт томоохон бүтээн байгуулалт, техник, технологийн шинэчлэлийн ажлууд үргэлжилж байна.

Бутлан тээвэрлэх хэсэгт анх 2019 онд КМД 3000Т2-ДП ¹13 дугаартай бутлуурыг шинэчилж Metso компанийн МР-800 бутлуур суурилуулсан. Мөн үүнтэй уялдуулан МР шигшүүр суурилуулж эхэлсэн юм. Тэгвэл энэ жил үйлдвэрлэлийн технологийн ¹4 дугаартай бутлуурыг МР-800-аар шинэчлэн сольжээ. Бутлан тээвэрлэх хэсэгт бутлуурын шинэчлэл үе шаттай хийснээр цагийн бүтээмж 1.6 дахин нэмэгдэж, хүдрийн бүхэллэгийн хэмжээ буурч, улмаар цахилгаан эрчим хүч, ган хуягийн зарцуулалт багасах боломж бүрдлээ. Ирэх оноос хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамын шинэчлэлийн ажил хийгдэнэ гэж Бутлан тээвэрлэх хэсгийн дарга Б.Бат-Эрдэнэ ярилаа. 

Тус хэсгийнхэн хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх үүднээс тээрмүүдийн цагийн ачааллыг зохистой хэмжээнд барьж, цахилгааны гурван тарифт системийг мөрдөн ажиллаж байна.