“Мотиваци” ХХК Сүхбаатар дүүргийн 19-р хороо Гоодойн ам гэх газарт иргэн А.Адилцэцэгт амины орон сууц барьж өгөхөөр гэрээ хийж 90 хувийн төлбөрийг авсан байна. Улмаар хугацаа хоцрон  чанаргүй орон сууц барьж өгөн иргэнийг их хэмжээний мөнгөн төгрөгөөр хохироожээ. ШӨХТГ-т хандсан уг иргэний өргөдөл гомдлыг Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлсэн бөгөөд улмаар “Мотоваци” ХХК-ийн захиралд эрүү үүсгэн шалгахаар болсон байна.

Үл хөдлөх хөрөнгийг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Мотиваци ХХК нь 2007 онд байгуулагдсан компани ажээ.

А.Баярмаа