Богд уулын арын Зайсан толгойгоос “Их тэнгэрийн ам” хүртэлх 2.2 км авто замыг хааж, засварын ажил хийж байсан. Тэгвэл өнөөдөр орой буюу төлөвлөсөн хугацаанаас дөрөв хоногийн өмнө уг замыг нээхээр болжээ.

Замын ажлыг үргэлжлүүлэн “Бага тэнгэрийн ам”-аас “Хүрхрээ ам” хүртэлх 3.8 км замыг энэ сарын 7-ноос эхлэн ирэх сарын 2-ныг хүртэл 25 хоногийн хугацаатай хааж, засварын ажил хийх юм байна. Уг замыг ирэх наймдугаар сарын 1-нд хүлээлгэж өгөх гэрээтэй ч Улсын баяр наадмаас өмнө бүрэн нээхээр төлөвлөн ажиллаж байгаа юм.
 
Х.Даваа