Худалдааны төвүүд, тэдгээрийн орчинд зөвшөөрөл, баталгаажилтгүй зөгийн бал худалдаалж байгаа билээ. Үүнийг НМХГ-ын лабораторит шинжлүүлэхэд сахар ихтэй, хуурамч зөгийн бал болох нь тогтоогдсон байна. Иймд гар дээрээс эдгээр бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх, ялангуяа хүүхэд, сахарын өвчтэй хүмүүст хортой болохыг анхааруулж байна.