БЗД-ийн 20-р хороо Шар хоолойн ферм Ёлтын давааны урьд өвөрт зусч байгаа долоон малтай өрхийн хотонд 19 цагийн үед газуурсан чоно нохойтой ноцож, мал руу дайрчээ.  Ямар ч юмнаас айж эмээхгүй байгаа нь галзуурсан байж болзошгүй гэж үзсэн  тул чоныг буудаж устгасан байна.
Улмаар  чонын толгойг нь шинжилгээнд хамруулахад Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн 2014 оны 06 сарын 09-ны өдрийн шинжилгээгээр 004602 тоот шинжилгээний дүнгээр “галзуу” өвчин болох нь тогтоогджээ. Тиймээс БЗД-ийн Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоон, галзуугийн халдвар авсан байж болзошгүй 2 үхэр, 22 нохойг холбогдох зааврын дагуу устгах, ариутгал халдваргүйжүүлэлт хийхэд хяналт тавин ажиллаж байна. 
Мөн мал бүхий иргэд, мал эмнэлэг, үржлийн нэгжүүдэд “Галзуу” өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмж боловсруулан тараагаад байгаа ажээ.