Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр нийт 1693 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1409, гэмт хэргийн шинжтэй 77 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Тодруулбал,

  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон-146
  • Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн-131
  • Хүний биед халдсан- 73
  • Эрүүлжүүлсэн- 173
  • Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн-19 тохиолдол тус, тус бүртгэгдсэн байна