Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалангийн 1-р хэсэгт гэр хорооллын суурьшлын бүсэд хуурамчаар барилгын материал үйлдвэрлэж байгааг шалгаж өгнө үү” гэсэн иргэд Мэргэжлийн хяналтын байгууллагад  хандсан байна. Уг мэдээллийн дагуу холбогдох улсын байцаагч нар хамтран хяналт шалгалт хийхэд  “Сайн эрээн хавирга” ХХК нь БНХАУ-ын иргэн Оюутатай хамтран чанарын баталгаажилт, гарал үүслийн гэрчилгээ, хаяг шошгогүй цагаан ууттай замаскийг “Hanteк” гэсэн хуурамч хаяг шошготой уутанд савлаж, уутны гадна талд цэвэр жин 20 кг гэсэн боловч 16 кг буюу нэг шуудайнаас 4 кг дутуу савлаж зах зээлд нийлүүлж байжээ.  Мөн плитаны цавуу, хар замаска зэрэг барилгын материалыг тусгай зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлэж байсан ажээ. Эдгээр зөрчлүүд нь Монгол Улсын “Барилгын тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтад /Барилгын материалыг тусгай зөвшөөрөлтэйгээр үйлдвэрлэнэ/ гэсэн заалтыг зөрчсөн байна.

Иймд холбогдох хуулийн дагуу 2014 оны 06 дугаар сарын 04-ны өдрөөс улсын байцаагчийн 28-06/231-108 тоот актаар үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, чанар стандартын шаардлага хангахгүй бүтээгдэхүүнийг битүүмжилсэн байна.