Нөөцийн мах худалдан борлуулах талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өнөөдөр мэдээлэл өгөв.

"Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан 12 ААН нийт 7,858 тонн махыг бэлтгэсэн байгаа. Нөөцийн махыг гуравдугаар сарын 15-наас худалдаанд гаргана.

Нийслэлийн есөн дүүргийн 457 цэгээр нөөцийн махыг борлуулна.

Нөөцийн махны нэг килограммын үнэ:

  • Үхрийн ястай мах 10,700 төгрөг
  • Хонины ястай мах 8,600 төгрөг
  • Ямааны ястай мах 6,400 төгрөгөөр буюу зах зээлийн ханшаас 2,500-3,000 төгрөгөөр хямд зарна" хэмээн Хотын Ерөнхий менежер М.Баяраа мэдээлэв.