Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Залуучуудын өргөн чөлөө удахгүй цэцгэн дээлээ нөмрөх нь.  Нийслэлийн иргэдийн эрүүл аж төрөх нөхцлийг бүрдүүлэх, агаарын бохирдлыг багасгах, тоос шороог шингээх зэрэг экологийн эерэг нөлөө, хотын өнгө үзэмжийг  нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн замын хоёр талын талбайн ногоон байгууламжийн арчилгаа нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлсэн байна.  Нийслэл Улаанбаатар хотод хийгдэж байгаа залуусын тодотголтой юм бүхэн МЗХ-оор овоглодог боллоо гэхэд хилсдэхгүй.

Энэ зун Залуучуудын өргөн чөлөөний цэцгэн дээлийг МЗХ өмсүүлэхээр болсон юм. Залууст чөлөөт цагаа өнгөрөөх талбай бүрдүүлж өгөх, спирт биш спортыг сонгоход залуусыг уриалж “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд 2014 оныг залуусаа “Нэгдье” уриан дор бүхий л ажлаа зохион байгуулж том давалгааг өрнүүлээд явж байгаа юм. Залуучуудын өргөн чөлөө одоогийн байдлаар  хог цэвэрлэгээ, талбайн хөрс сийрүүлэлт, зүлэг тэгшлэгээний ажлууд урьдчилсан байдлаар хийгээд байгаа бөгөөд цаашид хөрс сийрүүлэлт, үржил шимт хөрс нэмэн тарилтаа хийх ажээ.

Энэхүү зүлэгжүүлэлтийн ажлыг “Грийн дрийм” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд залуучууд чөлөөт цагаараа очиж өргөн чөлөөгөө услах, тодордож болох юм байна.