Төв аймгийн Баян сумын Өгөөмөр бригад Сондуул гэдэг газарт 15.00 цагийн орчимд асфальтан зам дээр автомашины осол өчигдөр гарч таван насанд хүрсэн хүн, гурван хүүхэд амь насаа алджээ.

Мөн зургаан хүн хүндээр бэртсэн байна. Тодруулбал, “Honda Fit” загварын суудлын автомашин “Nissan Wingroud” загварын суудлын автомашинтай мөргөлдсөнөөр ийн найман хүний амь эрсэдсэн байна.

Ослын шалтгааныг цагдаагийн байгууллагад шалгаж байгаа аж.

Уг мэдээллийг жолооч нарт сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байгаа болно. Жолооч та бүхэн өөрсдийн болоод бусдын амь насыг гартаа атгаж явдаг гэдгээ санана замын хөдөлгөөнт болгоомжтой соёлтой оролцож байхыг сануулъя.

 

Х.Даваа