Прокурорын байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтнуудад мэдэгдэл хүргүүлдэг.

Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч,  нэг сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.

Гэвч Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ""Корпорэйт зочид буудал, Ресорт нүхт" ХХК нь тус дүүргийн прокурорын газраас хүргүүлсэн мэдэгдлийн дагуу тодорхой арга хэмжээ авч, хариуг хугацаанд нь өгөх үүргээ биелүүлээгүй тул Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 1 сая төгрөгөөр торгуулсан байна.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль
30 дугаар зүйл.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хуулийн этгээдийн нийтлэг үүрэг
30.2.Гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгах, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх талаар энэ хуулийн 13.1.4-т зааснаас бусад этгээдийн мэдэгдэл, зөвлөмж, шаардлагыг хүлээн авсан хуулийн этгээд түүний дагуу тодорхой арга хэмжээг авч, хариуг хугацаанд нь өгөх үүрэгтэй.