Цаг агаарын нөхцөл байдлын улмаас түр хойшлогдоод байсан Чингисийн өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг өнөөдөр эхлүүлэхээр болжээ.

Тодруулбал 2023 оны долдугаар сарын 26-ны 22:00 цагаас 28-ны 06:00 цагийн хооронд Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх замыг хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулах болон 0.680 метр урт, 14 метр өргөн асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.